Цаг үеийн
Сонгогдсон компанийн мэргэжилтнүүдийг дадлагажуулж байна
854

Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнгөрсөн 03-р сарын 12-ний ЗӨСҮТ-д ажиллаж, коронавируст халдварын цар тахлын үед авч, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах үеэр коронавируст халдварын батлаглдсан тохиолдлын үеийн голомтын халдваргүйжүүлэлт хийх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллах үүрэг даалгавар өгсөн. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлд батлагдсан тохиолдлуудын голомтын халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж буй ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний багуудад хувийн аж ахуйн нэгжүүдийг нэмэлтээр оруулж ажиллуулахаар УОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэлээ. ЗӨСҮТ-өөс голомтын халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд нэмэлтээр орж ажиллахаар сонгогдсон ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөл бүхий 6 компанийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулан, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгч ажиллаж байна.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter