ЗӨСТ
Архангайн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ
702

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2021 оны 05-р сарын 12-16-ны хооронд  Өндөр-Улаан, Тариат, Ихтамир  сумдын нутагт хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдэл, хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, тандалт шинжилгээ хийлээ. Тус тандалт  шинжилгээний  хүрээнд  дээрх 3 сумдын  нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой биотопыг сонгон 15 цэгт газрыг хамруулан 20 дарцаг/км ажиллуулан газрын гадаргуугаас 269 (D.nuttalli) , малаас 31 (D.nuttalli) зүйлийн  нийт 300 ширхэг хачиг цуглуулан ЗӨСҮТ-ийн вируслогийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүлэв.



Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.05.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter