Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг, аймгийн МХГ-тай хамтран ЗӨСТ 2021 оны 06-р сарын 13-14ний өдрүүдэд Ханбогд сумын Гашуун сухайт боомт, Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж байгаа тандалтын багийн гаргасан сэжигтэй тохиолдлын маршрутын дагуу голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.
Тухайн халдваргүйжүүлэлтийг ЗӨСТ-ийн мэргэжилтэн Ш.Оюунтуяа, лаборант Д.Сугир, жолооч П.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэсэн ба аймгийн МХГ-ын эрүүл ахуйн байцаагч О.Мөнхцацрал хяналт тавьж ажиллаа.
Тухайн халдваргүйжүүлэлтийг нийт 23 обьектын 6770м2 талбайд хийж гүйцэтгэсэн. Үүнд: Гашуун сухайт боомт, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, дэлгүүрүүд, халуун ус, кемпүүд, тусгаарлах байр, үсчин, гадаа оо, пост зэрэг байгууллагуудад халдваргүйжүүлэлт хийсэн.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2021.06.16