ЗӨСТ
“Алтайн хүдэр” ХХК-д гарсан Коронавируст халдварын голомтод голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ
961

Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулж буй “Алтайн хүдэр” ХХК-ны ажилчдын дунд Коронавируст халдвар гарсантай холбоотойгоор Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг 2021 оны 06 сарын 16-наас 2021 оны 06 сарын 18-ны хооронд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Үүнд ажилчдын байр, цайны газар, чанар хэмжилтийн алба, оффис, тусгаарлах байр, буудал, шуурхай штаб, шинжилгээ авах цэг, автомашин, ложистик зэрэг нийт 13100 метр квадрат талбайд “Коронавируст халдвар (COVID-19)”-ын голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Мөн тус байгууллагын ажилтан, албан хаагчдад голомтын эцсийн болон урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх, хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөх, зөв тайлах дараалал, халдваргүйжүүлэх уусмалыг зөв найруулах, хог хаягдлыг устгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.06.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter