Тендерийн урилга
Тендерийн урилга
945

Огноо[1] : 2021.06.18

Тендер шалгаруулалтын нэр: _[Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тусгаарлах байрны засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ/202104066/

[Зоонозын өвчин судлалын үндэсний төв ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тусгаарлах байрны засвар]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50,000][2] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Жилд 120,000,000.00 төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 90,000,000.00 төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 120,000,000.00 төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Ирүүлнэ

Тендерийн хамт [1,700,000.00 ][3] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[4] ирүүлнэ.

Тендерийг [2021.07.19-ны өдрийн 12.00 цаг]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2021.07.19 ]-ны өдрийн, [12.30 цаг][5] нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй :[6]

Дотоодын давуу эрх тооцохгүй.[7]

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Монгол улс Сонгино хайрхан дүүргийн 20-р хороо Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн СХҮАлбаны Хангамж үйлчилгээ хариуцсан менежер Б.Батжаргал, 91119388]

Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тусгаарлах байрны барилга

[1]  Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]  Тендерийн баримт бичгийг түүнийг бэлтгэхэд буюу хувилж олшруулах, шуудангаар хүргэх зэрэгт зарцуулсан өртгөөр үнэлж, тендер шалгаруулалтад оролцохыг хүсэгчдэд энэ үнээр саадгүй олгоно.

[3]  Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.

[4]  Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

[5]  Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

[6]  Гадаадын этгээдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй бол “Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй” гэж бичнэ.

[7]  Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь “Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter