Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, жижиг мэрэгч амьтад тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин халдварладаг.
Эрт оношилж эмчилбэл эдгэрнэ. Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нас баралтын түвшин 30-100% байдаг.
Булчирхай болон уушгины хэлбэрүүд зонхилон тохиолддог.
Энэ өвчнөөр 1400-аад онд Европ тивд 50 сая хүн нас барсан учир “Хар үхэл” гэж нэрлэдэг байжээ.
Дэлхийд 2010-2015 оны хооронд 3248 хүн уг өвчнөөс өвчилж 584 хүн нас барсан.