Эх уурхай:
Өвчтөн, цогцос, тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтад болон туулай хэлбэртэн нь халдварын эх уурхай болно. Гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муур нь мөн эх уурхай болно.
Халдвар дамжих зам:
- Шууд хавтлын зам:
- Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.
- Дам халдварын зам:
- Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.
- Агаар дуслын зам:
- Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд халдвар дамжина.
- Хоол хүнсний зам:
- Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.
Өртөмхий бие:
Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутагт оршин суугчид, анчид, тарваганы түүхий эдтэй харьцагчид халдварт өртөх магадлал өндөр.






