Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07-08-р саруудад үргэлжлэн орсон их хэмжээний бороо, аюултай үзэгдлийн улмаас үер усны аюулд өртсөн айлуудын хашаа, бохирын цэгт хөрсний халдваргүйтгэл хийж байна.
Тус халдваргүйтгэлийг аймгийн МХГ, Даланзадгад сумын ЗДТГ, Захирагчийн ажлын алба, ЗӨСТ зэрэг байгууллагууд хамтран хийж гүйцэтгэлээ. Халдваргүйтгэлийг 4, 8, 7, 5, 2, 1, 6-р багийн 346 айлын нийт 126218м2 гадаа талбай, 318 айлын бохирын цэг, 4 багийн нийтийн эзэмшилийн талбай, 25 гудамжны 24790м2 талбайд тус тус хийлээ.
Мөн Даланзадгад сумын 3, 6, 8-р багийн нийт 14 орон сууцны доод талын граш, подвол, орц зэрэг үерт автсан хэсгүүдэд нийт 5242м2 талбайд хөрсний халдваргүйтгэлийг хийлээ.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2021.08.20