Огноо[1] : 2021-08-25
Тендер шалгаруулалтын нэр: Тоног төхөөрөмж, тавилга хогшил
Тендер шалгаруулалтын дугаар: ЗӨСҮТөв/202108004/
[Зоонозын өвчин судлалын үндэсний төв] эрх бүхий тендерт оролцогчдоос [Тоног төхөөрөмж, тавилга эд хогшил]–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь [50,000][2] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: 42,795,600 төгрөг
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 33,786,000 төгрөг
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй
Тендерийн хамт
Багц-1: 846,450
Багц-2: 59,250
Багц-3: 220,500 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[3] ирүүлнэ.
Тендерийг [2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 00 минутаас]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2021 оны 09 дүгээр сарын 27]-ны өдрийн, [13 цаг 30 минутад][4]-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:[5]Үгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх.[6]Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
[Зоонозын өвин судлалын үндэсний төвийн Эдийн засагч-С.Мөнхчимэг, утас: 99744038]
Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг
[1] Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.
[2] Тендерийн баримт бичгийг түүнийг бэлтгэхэд буюу хувилж олшруулах, шуудангаар хүргэх зэрэгт зарцуулсан өртгөөр үнэлж, тендер шалгаруулалтад оролцохыг хүсэгчдэд энэ үнээр саадгүй олгоно.
[3] Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.
[4] Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.
[5] Гадаадын этгээдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй бол “Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй” гэж бичнэ.
[6] Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь “Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.