ЗӨСТ
Боом өвчний хяналтын шинжилгээ хийлээ
463

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2021 оны 09-р сарын 07-оос 09 сарын 27-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүнс, түүхий эдийн “ХАСУ”  худалдааны төвд боомын хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус хяналтын шинжилгээгээр цуглуулсан сорьцонд нян судлал, биологийн аргаар лабораторийн шинжилгээ хийхэд боом өвчний үүсгэгч илрээгүй.

Хяналтын шинжилгээний үеэр хүнс, түүхий эдийн худалдааны төвийн ажилчдад “Боом өвчнөөс урьдчилан сэргийлье” зөвлөмж хуудас тараалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.09.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter