You are here: Home / Цаг үеийн / Олон улсын эрдэм шинжилгээ, практикийн 15 дугаар бага хуралд оролцож байна
ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Тарваган тахал болон бусад гоц аюулт халдварт өвчний хил дамнасан байгалийн голомтод тархвар судлалын нөхцөл байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, практикийн 15 дугаар бага хурал 2021 оны 10-р сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хуралд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцож байна. Хурлын 2 дахь өдөр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах “COVID-19-ийн халдварын оношилгоо, туршлага” сэдэвт илтгэл танилцуулна.
Нийтлэгдсэн огноо: 2021.10.05