Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2006 оноос хойш Пажеро маркын автомашиныг ашиглаж ирсэн бөгөөд тус машины ашиглалтын хугацаа дууссан. Тухайн машины бүрэн ажиллагаа доголдохын зэрэгцээ аюулгүй зорчих, үйл ажиллагаа явуулахад ЗӨСТ-д хүндрэл байсан. Баянхонгор аймгийн удирдлагууд энэ байдлыг соргогоор хүлээн авч үүсэж буй нөхцөл байдлыг шийдвэрлэж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар (40,0 сая төгрөгийн) “Toyota Hiace” маркын цоо шинэхэн автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Бидний үйл ажиллагааг дэмжиж ажилладаг аймгийн удирдлагадаа талархал илэрхийлье.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2021.10.06
Мэдээ
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Мэндчилгээ
By admin -