Зарлал
Зарлал
2734

Хавдар судлалын алба үүсэн хөгжсөний 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг “Хавдар судлалын шинжлэх ухааны хөгжил -60 жил” сэдвийн дор 2021 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлын хүрээнд дараах сургалт, хурал болно. Үүнд:

  1. “Улаан хоолойн хорт хавдрын нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо эмчилгээний менежмент” сэдэвт сургалтыг 2021 оны 12 сарын 14-ний өдөр ХСҮТ-ийн Эрдмийн өргөөнд
  2. “Өндгөвчний хавдрын ялган оношилгоо” сэдэвт сургалтыг 2021 оны 12 сарын 15-ны өдөр ХСҮТ-ийн Хурлын танхимд,
  3. “Хими эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалтыг 2021 оны 12 сарын 15-ны өдөр ХСҮТ-ийн Хурлын танхимд
  4. “Хавдар судлалын шинжлэх ухааны хөгжил-60 жил” эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 12 сарын 16-ны өдөр Corporate hotel, Convention centre Зочид буудлын Хурлын танхимд тус тус болно.

Хавдар судлал сэтгүүлд хэвлэгдэх эрдэм шинжилгээний бүтээлийг дараах төрлөөр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны дотор доорх цахим хаягаар хүлээж авна.

  1. Тэргүүн өгүүлэл (Original articles)
  2. Эрдэм шинжилгээний өгүүлэл (Scientific articles)
  3. Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологи (New Techniques)
  4. Тохиолдлын танилцуулга (Case Report)
  5. Хэвлэлийн тойм (Medical Reviews)
  6. Мэдээлэл (Information)
  7. Шинэ номын танилцуулга (New Publications)

Шагналын сан, бүтээлд тавигдах шаардлага болон хуралтай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг хурлын албан ёсны цахим хуудас болох http//research-cancer.mn/ хаягаар авч болно. Мөн энэхүү цахим хуудсаар хуралд ирүүлэх бүтээлийг хүлээн авах ба оролцогсдын бүртгэлийг баталгаажуулна.

Нийтлэгдсэн огноо: 2021.10.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter