“Зоонозын өвчин судлал” үндсэн мэргэшлийн 2020-2021 оны сургалтын жилийн төгсөлтийн дадлага шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тархвар судлал, Био-аюулгүй ажиллагаа, халдваргүйжүүлэлт, Лаборатори гэсэн 3 өртөөгөөр гардан үйлдлийн шалгалтыг гүйцэтгэлээ.
Шалгалтад Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/126 дугаар тушаалаар батлагдсан шалгалтын комиссын бүрэлдэхүүн 100% оролцсон. Хоёр резидент эмч Ковидын халдвараар өвдсөн тул цахимаар шалгалтад хамруулан 12 резидент эмч 100% амжилттай төгслөө.
ЭМЯ, ЭМХТ-ийн бодлогоор 10 аймгийн ЗӨСТ-үүд мэргэшсэн мэргэжилтнүүдээр хүний нөөцийн хангалт хийгдэж, мөн 2 аймагт шинээр Зоонозын өвчин судлал хариуцсан мэргэжилтэн бэлтгэгдэн гарлаа.
Төвийн зүгээс төгсөгч резидент эмч нартаа дурсгалын бичиг хадгалуулан ерөнхий захирал Н.Цогбадрах нийт төгсөгч нарт цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахыг хүсээд оюуны мэдлэгт ном бэлгэллээ.
Нийтлэгдсэн огноо: 2021.10.20