ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Тарваган тахал болон бусад гоц аюулт халдварт өвчний асуудлууд” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2021 оны 11-р сарын 22-оос 11-р сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Мөн орон нутгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүдийг сонсох боломжоор хангах зорилгоор сургалтыг цахимаар шууд дамжуулж байгаа бөгөөд сургалтын онолын хичээлүүдэд бүрэн хамрагдах боломжтой юм.
Энэ удаагийн сургалт нь 2 улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр коронавирусийн цар тахлын хүнд үед ОХУ-ын мэргэжилтнүүд газар дээр нь хүрэлцэн ирж сургалтаа хийж байгаагаар онцлог болж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж, ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, хүний гавъяат эмч Н.Цогбадрах үг хэлж, сургалт зохион байгуулж буй мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ сургалтад хамрагдаж буй нийт мэргэжилтнүүд, багш нарт амжилт хүслээ.
Нийтлэгдсэн огноо: 2021.11.23