ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСТ нь Гашуун сухайт дахь авто лабораторийг хариуцан ажиллалаа
1062

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт Цагаан хад суурьшлын бүст үйл ажиллагаа явуулж буй явуулын авто лабораторийг Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2021 оны 04-р сарын 27-аас 10-р сарын 09-ний хугацаанд хариуцан ажиллалаа. Тус молекул биологийн явуулын лаборатори нь ажиллах хугацаандаа нийт 21,824 сорьц шинжилж, үүнээс 552 сорьц эерэг гарсан. Тус шинжилгээнд нүүрс тээврийн жолооч нар, тандалт шинжилгээнд хамрагдах шаардлагатай иргэд болон 14 хоногийн тусгаарлалтаас гарч байгаа жолооч нар хамрагдсан. Молекул биологийн шинжилгээ хийхэд ЗӨСҮТ-ийн эмч, судлаач нар зөвлөхөөр хамтран ажилласан юм.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.11.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter