Өмнөговь аймгийн ЗӨСТ нь коронавируст халдвар (Ковид-19)-ын омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/45 дугаар захирамжийн дагуу коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах, зөвлөн туслах ажлын удирдамжийн дагуу Төрийн болон худалдаа үйлчилгээний байгууллага, танхимын сургалт, секц дугуйлан, бялдаржуулах төв,спорт заалны үйл ажиллагаа явуулдаг хувь хүн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах заавар зөвлөмж өгөх, заал танхимын 50 хүртэлх хувийн зохион байгуулагдах үйл ажиллагаанд хяналт тавих, ажилтан алба хаагч, иргэдийн дархлаажуулалтын бүрэн тун болон дархлаа сэргээх 3, 4 дүгээр тунд хамрагдсан эсэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж, дээрх шаардлагуудыг хангуулахаар ажиллаж байна. Дээрх хяналт шалгалтаар нийт 500 гаруй санамж, тараах материал, зурагт хуудас зэргийг ард иргэдэд тараан ажиллалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.01.31