Таны мэдлэгт
Цагаан сүүлт бугын SARS-COV-2-ийн халдвар
1075

Цагаан сүүлт бугын SARS-COV-2-ийн халдварын холбогдлыг тогтоох Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ-OIE)-ын мониторингийн мэдэгдэл

2021 оны 12-р сарын 03

Сүүлийн үеийн эрдэм шинжилгээний судалгааны дүн Хойд Америкийн цагаан сүүлт бугын популяцид SARS-CoV-2 халдварын тархалт өндөр байгааг харуулсан. Энэ нь зэрлэг амьтдын популяцийн түвшинд анх удаа вирусийн халдвар илэрсэн тохиолдол боллоо. Энэхүү судалгааны дүн нь цагаан сүүлт буга SARS-CoV-2-ийн эх уурхай болох эсэх, амьтдын болон нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх бусад нөлөөг үнэлэх нэмэлт судалгаанууд шаардлагатай болохыг харуулж байна. Халдварын эмнэлзүйн шинж тэмдэг үл мэддэгддэг тул цагаан сүүлт буга нь чимээгүй тээгч байж болзошгүй эсэхийг хянах хэрэгтэй.

Одоогоор цагаан сүүлт буганаас SARS-CoV-2 халдвар хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч хүмүүст бүртгэгдсэн вирусийн хэв шинжүүд уг амьтнаас илэрч байна. Нийт хүн амд ялангуяа зэрлэг байгалтай ойр амьдардаг хүмүүст шаардлагагүй тохиолдолд байгал руу зүглэхээс зайлсхийх, өөрсдийн хэрэглээний хогийг байгалд хаяхгүй байх, зэрлэг амьтдын хүрэлцсэн эд юмсаас болгоомжлохыг бид уриалж байна.

Цагаан сүүлт бугын популяцид SARS-CoV-2 өргөн тархаж байгаа хэдий ч вирус нь мэдэгдэхүйц мутацид ороогүй байна. Энэ нь хүмүүст хор хөнөөл учруулж болзошгүй шинэ вирусийн омог бий болох вий гэсэн болгоомжлолыг бууруулж байгаа ч вирус зэрлэг ан амьтдад тархсан нь экосистемд үзүүлэх нөлөөг ойлгохын тулд илүү их мэдээлэл цуглуулах шаардлагатай болохыг харуулж байна. Иймд ДАЭМБ улс орнууд болон бусад холбогдох талуудыг дараах зүйлсийг хийхийг уриалж байна. 

  1. Байгаль орчин, мал эмнэлэг, хүн эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих
  2. Зэрлэг амьтад ялангуяа бугын овгийн амьтдын SARS-CoV-2 холбогдлын талаар хийсэн тандалт судалгаа, мониторингийн мэдээллүүдийг Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх
  3. Боломжтой бол бүх бүс нутгуудад цагаан сүүлт буга болон бугын овгийн бусад амьтдын популяцид мониторинг хийж, тархалтыг тогтоох
  4. Судалгаануудын дүнгээр тодорхойлогдсон удам зүйн мэдээллүүдийг нийтэд нээлттэй түгээх
  5. SARS-CoV-2-ын халдвараар батлагдсан амьтдын тохиолдлыг ДАЭМБ-аар дамжуулан Дэлхийн амьтны эрүүл мэндийн мэдээллийн сан (OIE-WAHIS)-д мэдээлэх

Эх сурвалж: https://www.oie.int/en/oie-statement-on-monitoring-white-tailed-deer-for-sars-cov-2/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter