Цаг үеийн
Зөвлөгөө, мэдээлэл өглөө
598

Зоонозын өвчнүүдийг хянах, түүнтэй тэмцэх, сэргийлэх ажил нь зөвхөн төрийн, мэргэжлийн байгууллагуудын хийх ажил биш бөгөөд төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоон дээр тулгуурлаж байж амжилттай хэрэгжинэ.

“Азтай савар” ТББ-ын “Hello Human” төслийн баг амьтан хамгаалах нийгмийн төсөл эхлүүлэн ажиллах гэж байгаатай холбогдуулан, тэдэнд өнгөрсөн бямба гараг (2022 оны 03-р сарын 26)-т нохойгоор дамжин халдварлах зоонозын өвчнүүдийн талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Таны тэжээж буй амьтан эрүүл байснаар та болон танай гэр бүл эрүүл байна гэсэн зарчмыг баримтлан, иргэд рүү чиглэсэн сурталчилгааны ажлуудаа хийхийг зөвлөж, олон нийтэд хандсан зоонозын өвчнүүдийн тухай сурталчилгааны ажлууд дээр мэргэжлийн зүгээс хамтран ажиллахаар тохиролцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2022.03.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter