Цаг үеийн
Чадваржуулах сургалтад хамрагдлаа
995

Жайка олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Биологийн ухааны доктор, профессор С.Ганзоригийн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Гельминтийн лабораторид зохион байгуулсан “Зэрлэг амьтад, шувуудаас гельминт илрүүлэх арга зүй” практик сургалтад ЗӨСҮТ-ийн хоёр мэргэжилтэн хамрагдлаа.

Тус сургалтаар нохой зээх, дагуурын зараа, хөөндий, ятууны хүүрэнд  гельминтийн бүрэн задлан шинжилгээ хийж компрессийн болон тунадасжуулах аргаар дугираг хорхой, өргөст толгойтон, туузан хорхойн зарим төрлүүдийг илрүүлсэн байна.

Нийтлэгдсэн огноо: 2022.03.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter