Өмнөговь аймагт Дэлхийн эмч нарын баярын өдрийг 2021 оны 03-р сарын 28-30-ны хооронд тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баяраар дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд баярын хөтөлбөрийн дагуу бүх арга хэмжээнд оролцлоо.
Эмч нарын эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагаанууд нь онол практикын бага хурлаар эхэлсэн. Манай байгууллагаас Ш.Оюунтуяа, Б. Ууганжавхаа, “Эрүүл мэндийн салбар үүсч хөгжисний 100 жилийн хугацаанд Зоонозын халдварт өвчнийг судалсан түүхэн хөгжил”, Ш.Оюунтуяа, Б.Ууганжавхаа, М.Жаргал нарын “Ковид-19 халдварын үед ажилласан хариу арга хэмжээ”, сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлж, Ш.Оюунтуяа, Б.Ууганжавхаа, Д.Адъяасүрэн, Э.Даваасүрэн нарын “Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтонд ажилласан зөөврийн лабораторийн шинжилгээний дүн” сэдэвт илтгэлийг ЭРДМИЙН ЧУУЛГАН 2022 эмч нарын онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуйд хэвлүүлсэн. Ш.Оюунтуяа, Б.Ууганжавхаа, “Эрүүл мэндийн салбар үүсч хөгжисний 100 жилийн хугацаанд Зоонозын халдварт өвчнийг судалсан түүхэн хөгжил” сэдэвт илтгэл тусгай байр эзлэсэн. Мөн эмч нарын дунд зохион явуулсан Дашхүү агсны нэрэмжит “Гар бөмбөгийн тэмцээн”-д амжилттай оролцлоо.
Эмч нарын баярын хурал, оройн хүлээн авалт болж, Нян судлаач Э.Даваасүрэн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажилласан тул Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр шагнагдлаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.03.31