Байгууллагын 2022 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 04-р сарын 25-28-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 сектор, 36000 га талбайг хамруулан хачгаар дамжих халдварын тандалт судалгааг хайгуул хэлбэрээр хийж гүйцэтгэлээ.
Хачгаар дамжих халдварын тандалт судалгаагаар 12 цэгт газарт 72 дарцаг/км ажиллуулан бэлчээрээс 893, 6 цэгт газар малаас 30 хачиг цуглуулан хачгийн тоошил, хачгийн зүйлийн бүрдлийг тодорхойллоо.
Мөн сумдын эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн ажилтан, тандалт судалгаа хийсэн газрын малчин айл өрхөөр сургалт, сурталчилгаа зохион байгуулав.
Цуглуулсан хачгийг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид молекул биологийн шинжилгээ хийлгэхээр хүргүүллээ.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.05.04