ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд хамтран ажиллалаа
705

Аймгийн Засаг даргын захирамж, Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 2022 оны  05-р сарын 03-07-ны өдрүүдэд Хангай сумд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд ЗӨСТ-ийн мэргэжилтэн оролцож, Сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн албан байгууллага аж ахуйн нэгжийн нийт 250 гаруй хүнд “Зоонозын халдварт өвчний үед сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах шуурхай штабын хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр танхимын сургалт зохион байгуулж, зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх санамж, хуудас тараан сурталчилсан.  

Иж бүрэн сургуулийн үед  газар хөдлөлт, зуд, объектын болон ой хээрийн гал түймэр, тарваган тахал өвчний үеийн бэлэн байдал хариу арга хэмжээ сэдвээр дадлага сургууль хийж, тарваган тахал  өвчний сэжигтэй тохиолдлын үед хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах чиглэлээр  хээрийн эмнэлэг дэлгэн үзүүлж дадлага хийлээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.05.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter