Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын сайн дурынхны сүлжээ байгууллагуудтай хамтран үндэсний хэмжээнд 4 дүгээр сарыг сайн үйлсийн сар болгон зарласан. Тус аяны хүрээнд Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн хамт олон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ САЙН ҮЙЛС” аяны үйл ажиллагааг зохион байгуулж аймгийн асрамжийн газар болон зорилтот бүлгийн 6 айлын 40 гаруй иргэдэд сэтгэлийн бяцхан дэмжлэг үзүүлэх хандивийн аяныг өрнүүллээ.
Сайн үйлсийн аянд зүрх сэтгэлээрээ нэгдэж энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон ЗӨСТ болон Улаан загалмайн нийгэмлэгийн нийт хамт олондоо талархсанаа илэрхийлж байна.
Монголын НЭГ БАЙГУУЛЛАГА нийгэмдээ НЭГ САЙН ҮЙЛС өрнүүлэхэд бидний ирээдүй гэрэлтэнэ. Баянхонгор аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.05.09