Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2022 оны төлөвлөгөөний дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Шарга, Баян-Уул, Хөхморьт сумдын нутагт 04-р сарын 25-аас 05-р сарын 03 хүртэлх хугацаанд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг 5 секторын 10 цэгт газарт хийж, хачгийн тоошил зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойллоо.
Мөн дээрх сумдын эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан, ард иргэдээс хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авч сургалт, сурталчилгаа зохион байгууллаа.
Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.05.10