Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2022 оны 05-р сарын 05-09-ний хооронд Хөхморьт сумын Завхан гол багийн нутаг “Цагаан бургас”-ын цэгт газраас боомын шинжилгээний сорьц дээж материал дээжлэн авлаа.
Хөхморьт сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад боом өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, ард иргэдээс боом өвчний тандалтын асуумж судалгааг авч ажиллалаа.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.05.10




