Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны төлөвлөгөөний дагуу 2022 оны 05-р сарын 05-ны өдөр хачгаар дамжих халдварт өвчний тандалт судалгааг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р багийн нутагт хийж гүйцэтгэлээ. Мөн хүн амын дундах тандалт судалгаанд 150 хүнийг хамруулж, хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгаа, таниулга хийж, 180 ширхэг санамж материал тараан ажиллалаа.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.05.12