Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас Монгол улсын хууль тогтоомж, хөгжлийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйлсэд манлайлсан 2021 оны “Тэргүүний сум, баг, байгууллага”-ыг шалгаруулж, шагнаж урамшууллаа.
“Шилдэг тэргүүний сум”-аар Эрдэнэбүрэн сум, “Шилдэг баг”-аар Булган сумын Баянгол баг, “Шилдэг байгууллага”-аар Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төв тус тус шалгарлаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.05.17




