ЗӨСТ
Шувууны тандалт судалгаа хийлээ
242

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь ус, намгийн шувуудын хаврын ажиглалт тооллогыг 2022 оны 05 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Их гол, Хөхморьт сумын Сангийн далай нууруудад хийж гуйцэтгэлээ.

Хаврын ус, намгийн шувуудын ажиглалт тооллогоор нийт 10 овгийн 17 зүйлийн 1545 ус намгийн шувууд тоологдлоо.

Баян-Уул сумын Их голд Цагаан халбаганат /Platalea leucorodia/ зүйлийн шувуу үхсэн байлаа. Тухайн шувууны сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжилгээнд хамруулж байна.

Бусад зүйлийн шувууны зэм үхдэл тааралдсангүй, шувуудын хөдөлгөөн сонор сэрэмж хэвийн байлаа.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.05.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter