ЗӨСТ
Ховд аймгийн ЗӨСТ нийт сумдад ажиллалаа
319

Аймгийн Засаг даргын 2017 оны 04-р сарын 14-ний өдрийн 02 дугаар албан даалгавар, ЗӨСТ-ийн даргын 2017 оны 04-р сарын 18-ны өдрийн А/28 дугаар тушаал, ЗӨСҮТ-ийн захирлын 2016 оны 03-р сарын 10-ны өдрийн А/17 дугаар тушаал, ЗӨСТ-ийн 2022 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 05-р сарын 02-17-ны өдрүүдэд аймгийн нийт сумдад тархвар судлал, сургалт сурталчилгааны ажил зохион байгууллаа.

Дарви, Зэрэг, Манхан, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган, Дуут, Мөнххайрхан сумын ард иргэдээс тарваган тахал, хачгаар дамжих халдвар өвчний асуумж судалгаа тус бүр 30 нийт 600 хүнээс, Мянгад, Буянт, Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын ард иргэдээс галзуу,  боом өвчний асуумж судалгаа тус бүр 50 нийт 500 хүнээс судалгаа авч тархвар судлалын тандалт шинжилгээ хийлээ.

16 сумын ЗДТГ-ын дарга, сургуулийн захирал нартай уулзаж, сумын онцгой комиссын гишүүд болон сумын нийт төрийн болон хувийн хэвшлийн алба хаагчдад  зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зоонозын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, ахлах ангийн сурагчдад хувь хүний хөгжлийн талаар болон зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зоонозын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сургалт зохион байгуулсан.

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, голомт хяналтын  эмч нарын гурвалсан гэрээг шинэчлэн хийж, голомт хяналтын эмч томилоогүй сумдад шинээр эмч томилон,  ажил хавсран гүйцэтгэсэний 20-30 хувийн нэмэгдэл цалин олгохоор тушаал гаргуулж заавар зөвлөмж өгч ажилласан.

Энэ хугацаанд нийт 16 удаагийн лекцэнд 1100 гаруй хүнд, 35 удаагийн яриа таниулгаар 365 хүнд зоонозын халдварт өвчний талаар, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар, шувууны томуу зэрэг урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж ард иргэд болон голомт хяналтын эмчид нийт 8755  ширхэг тараах материал тараан ажиллалаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.05.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter