ЗӨСТ
Байгалийн голомтын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэлээ
318

Хөвсгөл аймгийн ЗӨСТ хачигт халдварын байгалийн голомтын хайгуул шинжилгээг 2022 оны 04-р сарын 27-оос 05-р сарын 12 хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан сумдын 24 секторийн 86 цэгт газарт хийж D.nuttallii зүйлийн 4348 хачиг, 8 цэгт газраас I.persulcatus зүйлийн 33 хачиг цуглуулан хачигт халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээнд хамруулахаар хүргүүллээ. Энэ удаагийн судалгаагаар ойн хачгийн (I.persulcatus) тархалттай 8 цэгт газрыг шинээр илрүүлэн, дээж цуглууллаа.

Мөн 3 сумын ЭМТ-ийн бэлэн байдалд хяналт үнэлгээ хийн зөвлөн тусалж, 181 өрхийн 703 хүн амд ЗХӨ-нөөс сэргийлэх яриа хийж, 500 хүнээс хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авлаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.05.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter