ЗӨСТ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийгдэж байна
457

Баянхонгор аймгийн ЗӨСТ нь аймгийн төвийн эрсдэлтэй бүлгийн хүн амыг тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулах ажил эхэллээ. Тус дархлаажуулалтад хамтран ажилладаг байгууллагууд, мах, цагаан идээний захын иргэд хамрагдаж байна. Одоогоор Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Их Богд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газар, Тагнуулын хэлтэс зэрэг байгууллагын 52 албан хаагчид урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдлаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter