ДЭМБ-аас 2022 оны 06-р сарын 01-ий өдөр нийтийн эрүүл мэндийн лабораториудад чиглэсэн сармагчны цэцэг өвчний талаар мэдлэг хуваалцах “Тархвар зүйн шинэчлэлүүд ба лабораторийн шинжилгээний сүүлийн үеийн зөвлөмж” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 1280 хүн хамрагдсан бөгөөд ЗӨСҮТ-ийн АХБҮТ-ийн лаборант Д.Саруул оролцжээ.
Уг семинарт ДЭМБ, Герман, Нигери, ОХУ, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн 5 илтгэгч нар өөрийн орны болон байгууллагынхаа лабораторийн шинжилгээ оношилгооны сүүлийн үед хэрэглэж буй арга зүйг дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Цахим хэлэлцүүлэгт оролцсон Герман улсын Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгээс тавьсан илтгэлд дурьдсанаар 5-р сарын 31 хүртэл дэлхийн 22 оронд 44 тохиолдол бүртгэгдсэнээс Испани улсад 17, Герман улсад 22, Белги улсад 5, Болгар улсад 1, Франц улсад 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Эдгээр тохиолуудаас 30 нь 5 сарын 2-оос 5 сарын 26-ны хооронд бүртгэгдсэн ба 42 тохиолдолд нь шинж тэмдэг илэрсэн бөгөөд үүний 40 тохиолдолд нь арьсны шарх хэлбэрээр, 28 тохиолдолд нь халуурах шинж тэмдэг илэрчээ.
Одоогоор шинжилгээний сорьцыг цус, ийлдэснээс гадна залгиур (арьсан дээр шархгүй үед), яр шархнаас арчдас авч цуглуулан, молекул биологийн сүүлийн үеийн шинжилгээ (rt-PCR, MPCR, Sequence), хурдавчилсан оношилгооны аргуудаар шинжилж байна.