ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ гамшгаас хамгаалах команд штабын сургуульд хамтран ажиллалаа
356

Архангай аймгийн Засаг даргын захирамж, Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 2022 оны  06-р сарын 06-08-ны өдрүүдэд Батцэнгэл сумд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд ЗӨСТ-ийн мэргэжилтэн оролцож, Сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн албан байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 130 гаруй хүнд “Зоонозын халдварт өвчний үед сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах шуурхай штабын хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр танхимын сургалт зохион байгуулж зөвлөмж чиглэл өглөө.

Гамшгийн хамгаалах команд штабын сургуулийн үед  газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, боом өвчний тохиолдлын үеийн бэлэн байдал хариу арга хэмжээ  сэдвээр дадлага сургууль хийж, малын боом өвчний сэжигтэй тохиолдлын үед хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах чиглэлээр  дадлага хийлээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter