Цаг үеийн
Хэрвээ та галзуу өвчний эрсдэлд өртсөн бол вакцины тундаа бүрэн хамрагдаарай
522

Хэрэв та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулж шүлсдүүлсэн бол  

  • Үүссэн шархыг савантай бүлээн усаар 15 минутын турш хөөсрүүлэн угаах
  • Эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандах
  • Галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдах

Вакцинд хамрагдахдаа:

Та Улаанбаатар хотод амьдардаг бол

  • Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж, 24 цагийн дотор шархны анхны цэгцлэлт хийлгэж, вакцины эхний тунд хамрагдана.
  • Дараагийн тунгуудаа харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж, хамрагдана.

Та орон нутагт амьдардаг бол

Аймаг, сумын Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандаж, галзуу өвчний эсрэг вакциндаа хамрагдана.

Нийтлэгдсэн огноо: 2022.07.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter