Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2022 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэнхэр сумын 5 жуулчны баазад урвах тахал буюу холер өвчний вибрион илрүүлэх хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Тус шинжилгээгээр 186 сорьцыг дээжилж, нян харах, нян судлалын аргуудаар шинжлэхэд холерын вибрион илрээгүй.
Мөн жуулчны баазуудын ажилчдад холер өвчний талаар яриа хийж зөвлөмж тараан сурталчилсан.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.07.19