Зөвлөгөө
Коронавируст халдварын цаг үеийн мэдээ
464

Коронавируст халдвар (COVID-19) нь одоогоор НҮБ-ын геосхемээр 228 улс орон, нутаг дэвсгэрт тархсан.  Дэлхий нийтэд 2022 оны  07 дугаар сарын 22-ны байдлаар 572,308,544 тохиолдол бүртгэгдэж, 6,397,707 хүн нас барж, 542,508,374 хүн эдгэрсэн байна. Сая сая хүнийг үхэлд хүргэсэн энэхүү цар тахал Монгол Улсын хэмжээнд тохиолдлын тодорхойлолтын дагуу нийт батлагдсан тохиолдол 934,357-д хүрч, 2119 хүн нас барсан юм. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 512,547 (54.8%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 18 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 1100 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.

Манай улсад баяр наадмын үеэс эхлэн цар тахлын тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахыг анхааруулж байна.

Нийтлэгдсэн огноо: 2022.07.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter