ЗӨСТ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумд ажиллалаа
294

Өмнөговь аймгийн ЗӨСТ нь 2022 оны 08-р сарын 01-05-ны хооронд Гурвантэс сумд ажиллалаа. Ажиллах хугацаанд:

  • Гурвантэс суман дахь Гал түймэр унтраах аврах 67-р ангийн бие бүрэлдэхүүнд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт хийж, нийт 20 алба хаагчид хамрагдлаа.
  • Хилийн цэргийн 166-р ангийн бие бүрэлдэхүүнд “Зоонозын халдвараас сэргийлэх нь” сэдэвт 2 цагийн сургалт хийж, нийт 60 хүн хамрагдлаа.
  • Гурвантэс сумын ЭМТ-өөр үйлчлүүлж байгаа ард, иргэд малчдад санамж тарааж, иргэдийг мэдээллээр хангаж ажиллалаа.
  • Гурвантэс сумын малчин ард, иргэдэд зоонозын халдвараас сэргийлэх талаар яриа таниулга хийж, 500 ширхэг санамж тараасан.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.08.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter