Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо болно.
Хүн амын эрүүл мэндийг зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүд, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад салбар дундын болон салбар хоорондын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тогтоох, өргөжүүлэх, зоонозын өвчний судалгаа, шинжилгээнд нэвтэрч буй дэвшилтэт технологи, арга зүйн мэдээллийг солилцох зэрэг өргөн хүрээг хамарна.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх судалгааны илтгэл, өгүүллүүдийг 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна.
Та бүхнийг судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.
Жич: “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлд тавигдах шаардлагыг энд хавсаргав. Холбогдох лавлагааг ЗӨСҮТ-ийн ЭШСМТА-ны дарга Д.Алтантогтохтой 99040664 утсаар холбогдож авна уу.
Нийтлэгдсэн огноо: 2023.01.24