Цаг үеийн
Эрүүл мэндийн сайд Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа
716

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ‘Эргэх холбоо-63’ иргэдтэй уулзах уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл нарыг урьж эрүүл мэндийн салбарынхаа эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтаар тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэж, орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал , ажилтнуудын нийгмийн асуудал, цахимжилт, салбарын хууль эрх зүйтэй холбоотой асуудлаар санал хүсэлтийг сонсож хэлэлцлээ. Уулзалтад Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн дарга Ц.Гэрэлмаа Зоонозын өвчин судлалын салбарт тулгамдаж буй асуудал, төсвийн санхүүжилт болон ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд эрүүл мэндийн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнуудыг шагнаж, урамшуулсан. Тус байгууллагаас биологич Ц.Ууганбаяр эрүүл мэндийн ‘Тэргүүний ажилтан цол’ тэмдгээр шагнагдлаа.

Нийтлэгдсэн огноо: 2023.01.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter