Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-т өнгөрсөн 2022 онд мал, амьтны 20 гаруй төрлийн халдварт өвчин бүртгэгдсэнээс зоонозын зарим халдварт өвчнүүдийн мэдээг танилцуулж байна.

График 1. Мал, амьтны зоонозын өвчлөлийн 2022 оны дүн
Боом: Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээгээр 5 аймгийн 8 суманд малын боом өвчний 9 голомт бүртгэгдэж 14 мал өвчилсөн байна (Хүснэгт 1). Үүнээс үхэр 93% (13), ямаа 7% (1) тус тус өвчилсөн байна.
Хүснэгт 1. Боом өвчний малын өвчлөл гарсан сумдаар
| № | Аймаг | Сум | Голомтын тоо | Малын төрөл | |
| Ямаа | Үхэр | ||||
| 1 | Баянхонгор | Баянхонгор, Эрдэнэцогт | 2 | 1 | 6 |
| 2 | Орхон | Жаргалант | 1 | 1 | |
| 3 | Өвөрхангай | Хархорин | 1 | 1 | |
| 4 | Хөвсгөл | Бүрэнтогтох, Галт | 2 | 2 | |
| 5 | Хэнтий | Өмнөдэлгэр, Баянхутаг | 3 | 3 | |
| Нийт дүн | 9 | 1 | 13 | ||
Галзуу: 14 аймгийн 45 суманд 80 голомт бүртгэгдэж 94 мал, амьтан өвчилсөн байна. Үүнээс үхэр 44% (41), адуу 6% (6), тэмээ 10% (10), хонь 3% (3), ямаа 6% (6), бусад амьтад 30% (28) тус тус өвчилсөн байна.
Галзуу өвчнөөр Ховд аймагт хамгийн их буюу 20 голомт бүртгэгдэж 24 мал амьтан өвчилсөн байна.
Бруцеллёз: Нийт 5 аймгийн 16 суманд 32 голомт бүртгэгдэж 87 үхэр, хонь, ямаа өвчилсөн байна.
Листериоз: Нийт 5 аймгийн 8 суманд 10 голомт бүртгэгдэж нийт 90 хонь ямаа өвчилсөн байна.
Ям: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт 2 адуу өвчилсөн байна.
Хүснэгт 2. Мал, амьтны өвчлөл
| Өвчний нэр | Голомтын тоо | Мал, амьтдын өвчлөл | Адуу | Тэмээ | Үхэр | Хонь | Ямаа | Бусад |
| Галзуу | 80 | Тоогоор | 6 | 10 | 41 | 3 | 6 | 28 |
| Хувиар | 6.38 | 10.64 | 43.62 | 3.19 | 6.38 | 29.79 | ||
| Боом | 9 | Тоогоор | 13 | 1 | ||||
| Хувиар | 92.86 | 7.14 | ||||||
| Бруцеллёз | 32 | Тоогоор | 47 | 22 | 18 | |||
| Хувиар | 54.02 | 25.29 | 20.69 | |||||
| Листериоз | 10 | Тоогоор | 13 | 77 | ||||
| Хувиар | 14.44 | 85.56 | ||||||
| Ям | 1 | Тоогоор | 2 | |||||
| Хувиар | 100 |

Хүн амыг зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад мэдээ мэдээллээр ханган хамтран ажиллаж буй Мал эмнэлгийн ерөнхий газарт талархал илэрхийлье.
Нийтэлсэн: 2023.03.20




