Жил бүр зохион байгуулдаг зоонозын өвчин судлалын байгууллагуудын Удирдах ажилтны ээлжит зөвлөгөөнийг 2023 оны 03 сарын 22-ны өдөр “Лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх нь” зорилтын хүрээнд зохион байгуулж байна.
Уг зөвлөгөөнөөр Нийслэл болон 21 аймгийн ЭМГ, ЗӨСТ-ийн нийт 40 гаруй мэргэжилтнүүд оролцон орон нутаг дахь зоонозын халдварт өвчний оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа хэлэлцүүлэх юм.
Тус зөвлөгөөнөөр зоонозын салбарын сүүлийн 10 жилийн ололт амжилтаа дүгнэж, дараагийн 10 жилийн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм. Энэхүү зорилтын хүрээнд мэргэшсэн, ёс зүйтэй мэргэжилтнийг бэлтгэх, тэдний цалин, нийгмийн хамгааллын асуудлыг Эрүүл мэндийн багц хуулиудад нэмэлт заалтуудыг оруулах замаар шийдвэрлэх, анхан шатны түвшинд лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, лабораторийн сүлжээг боловсронгуй болгох, ЗӨСТ-үүдийн шинэ барилгыг үе шаттайгаар барих зэрэг бодлогын томоохон асуудлуудыг хэлэлцэхээс гадна лабораторийн тусламжийн чадавхыг бэхжүүлэх, тандалт судалгааг нотолгоонд суурилан төлөвлөх асуудлаар багаар ажиллах дадлага сургалтад хамрагдана.
Тус зөвлөгөөнд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, тус газрын ахлах мэргэжилтэн А.Долгорханд нар оролцлоо. ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд тус зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Зоонозын салбарынхан нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн хариу арга хэмжээг оновчтой зохиион байгуулж, ямагт манлайлан ажиллаж ирсэн”-ийг онцлон тэмдэглээд ЭМЯ-наас барьж буй бодлого чиглэлийн талаар таниулж, зөвлөгөөнд амжилт хүслээ.
Зөвлөгөөний илтгэлүүдийг Энд дарж татаж авна уу?
Нийтэлсэн огноо: 2023.03.22