You are here: Home / Цаг үеийн / Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Олон нийтийн оролцоонд тулгуурлан зоонозын халдварт өвчнийг тандах, эрт мэдээлэх тандалтын тогтолцоог өргөжүүлэх, үйл явдалд суурилсан тандалтын тогтолцоог идэвхжүүлэх, зорилгоор Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд Австралийн улаан загалмайн дэмжлэгтэйгээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт “Олон нийтийн оролцоонд тулгуурлан зоонозын халдварт өвчнийг эрт мэдээлэх, тандах төсөл”-ийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөлөө.
Нийтэлсэн огноо: 2023.04.11