Цаг үеийн
Сайн дурын идэвхтнүүд зоонозын сургагч багшаар бэлтгэгдлээ
578

ЗӨСҮТ Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Олон нийтийн оролцоонд тулгуурлан зоонозын халдварт өвчнийг тандах, эрт мэдээлэх тандалтын тогтолцоог өргөжүүлэх, үйл явдалд суурилсан тандалтын тогтолцоо”-г идэвхжүүлэх зорилгоор Дорнод, Сүхбаатар, Хэнтий  аймгийн сайн дурын идэвхтэн, багийн ахлагч нарт зоонозын халдварт өвчний ерөнхий мэдлэг, мэдээлэл өгөх эхний удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 3 аймгийн 20 гаруй сумдын төлөөлөл болох 210 гаруй сайн дурын идэвхтнүүд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд сургалт мэдээлэл хийх, мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх, анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх сургагч багшаар бэлтгэгдлээ.

Нийтэлсэн огноо: 2023.04.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter