You are here: Home / Ангилалгүй / “Энэ жилдээ – Эрүүл жиндээ” аянд нэгдэж урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоо зохион байгууллаа
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой “Энэ жилдээ – Эрүүл жиндээ” аянд нэгдэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамт олон “Эрүүл биед саруул ухаан оршино” урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоод хамрагдлаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд “Ундрам-Хан хангай” ХХК-ны мэргэжилтнүүд цусан дахь сахрын хэмжээг тодорхойлох, ясны сийрэгжилтийг тогтоох, усны түвшин, биологийн нас тодорхойлох, булчингийн масс үзэх, өөх тосны хэрэглээ, судасны уян хатан чанар, эрдэс бодис, амин дэмийн хэрэглээ тодорхойлох, арьс, био энергийн оношилгоо, биеийн жингийн индекс тодорхойлох үйлчилгээг үзүүллээ.
Нийтэлсэн огноо: 2023.04.27