Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, АШУҮИС-иас хамтран олон салбарын байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн болон бусад салбаруудын судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагаас (КОВИД-19) цар тахлын чиглэлээр хэрэгжүүлж гүйцэтгэсэн, гадаад, дотоодын хэвлэлд нийтэлсэн дотоодын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нэгтгэн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл болгон гаргаж “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” сэдэвт салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг 05 дугаар сарын 29, 30-ны өдөр зохион явуулна. Иймд байгууллага, судлаачдаас илтгэлийн хураангуйд оруулах материалыг доор дурдсан шаардлагад нийцүүлэн бэлтгэж, мөн доор заасан холбоосоор дамжуулан 05 дугаар сарын 09-ний өдөрт багтаан ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй: https://moh.gov.mn/news/6389
Нийтэлсэн огноо: 2023.05.05