Цаг үеийн
Сувилагч нарт сургалт зохион байгууллаа
617

ДЭМБ, ХӨСҮТ, ЗӨСҮТ хамтран “Зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээ, тархвар судлалын вакцинжуулалт” сэдэвт сургалт, эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 05 сарын 17-18 –ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг сургалтаар ЗӨСҮТ-өөс Зоонозын өвчний төлөв байдал, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын зохион байгуулалт, тарих арга техник, мэдээ тайлан гаргах зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ.

Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн ЭМГ-ын вакцины хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч, нэгдсэн эмнэлгийн халдварт, яаралтай тусламжийн тасаг болон ХӨСҮТ-ийн сувилагч нар нийт 181 хүн хамрагдлаа.

 

Нийтэлсэн огноо: 2023.05.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter