Зарлал
Зарлал
2421

ОХУ-ын Хэрэглэгчдийн Эрх Ашиг, Сайн Сайхан Байдлыг Хамгаалах Холбооны Албаны харьяа Тарваган тахал өвчнийг эсэргүүцэх Алтайн станцын 70 жилийн ойд зориулсан “Тарваган тахал болон бусад гоц халдварт өвчнүүдийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 10-р сарын 5-6-нд Уулын Алтай хот дахь Алтайн тарваган тахал өвчнийг эсэргүүцэх станцад болно.

Олон улсын хуралд оролцох хэлбэрүүд:

  • Илтгэл тавьж биеэр оролцох
  • Илтгэл болон нийтлүүлэх бүтээлгүйгээр биеэр оролцох
  • Бүтээл нийтлүүлж биеэр оролцох
  • Биеэр оролцолгүй бүтээл нийтлүүлэх

Хуралд биеэр оролцохыг хүсэгчид өөрийн талаарх мэдээллийг хавсралт 2-т заасны дагуу 2023 оны 09-р сарын 15-ны дотор дараах хаяг (649002, г. Горно-Алтайск, ул. Заводская, д. 2, ФКУЗ “Алтайская противочумная станция” Роспотребнадзора, секретариат конференций)-аар болон chumagorny@mail.ru. цахим хаягаар илгээнэ үү.

Хуралд ирүүлэх илтгэл, нийтлүүлэх бүтээлүүдийн сэдэв, хэлбэр болон бусад холбогдох мэдээллүүдийг эндээс харна уу.

Холбоо барих: 95030634 /ЗӨСҮТ-ийн Амьтан судлагч, судлаач Ц.Баяр/

Нийтэлсэн огноо: 2023.08.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter