Цаг үеийн
Хээрийн тандалт судалгааны багаж, тоног төхөөрөмжийн багц хүлээн авлаа.
450

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй МОН-9218 төслийн нэгжээс зоонозын халдварын хээрийн тандалт судалгаанд зориулсан 133 сая төгрөгийн 16 нэр төрлийн тоног төхөөрөмж, жижиг хэрэгсэл бүхий тандалт судалгааны багаж тоног төхөөрөмж, Дэлхийн банкны CS02 тоот гэрээний “Монгол улсад нэг эрүүл мэндийн хандлага хэрэгжих таатай орчин бүрдүүлэх тухай” төслийн хүрээнд хээрийн эмнэлэгт хэрэглэгдэх 35 сая төгрөгийн тандалт судалгааны багц мөн НҮБ-ийн хүүхдийн сангийн санхүүжилтээр аюултай хог хаягдлын сав, тусгай зориулалтын сав хээрийн тандалт судалгаанд зориулан тус тус нийлүүлснийг гардууллаа. Ингэснээр зоонозын халдварт өвчний тандалт судалгааг өргөжүүлэх, цаг, уур амьсгалын өөрчлөлттэй холбон судлах боломжийг бүрдүүллээ.

   

Нийтэлсэн огноо:2023.09.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter