Онцлох
Авто Лабораторийн мэргэжилтнүүдийн олон улсын сургалтад оролцлоо
1127

ОХУ-ын АСТРАХАН хотноо II INTERNATIONAL MOBILE LABORATORY TRAINING EXERCISE сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтад Ази, Африк, Латин Америк болон Европ тивийн 20 гаруй орны 100 орчим мэргэжилтнүүд оролцов. Тус сургалтаар Нийгмийн Эрүүл мэндийн ноцтой байдлын үед хөдөлгөөнт авто лабораторийг шуурхай зохион байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх, явуулын авто лабораторийн бүтэц зохион байгуулалт био аюулгүй ажиллагаа, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг сэдвүүдээр ярилцлага хийж харилцан туршлага солилцон авто лабораторид дадлага хийлээ. Сургалтын зорилго нь гоц халдварт өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээ, явуулын Авто Лабораторийн мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх явдал юм. Сургалтын үеэр ОХУ-д үйлдвэрлэсэн 1, 2,3 дугаар үеийн авто Лабораториудыг танилцуулав.

Нийгмийн огноо: 2023.09.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter